БАЯН-ӨЛГИЙ: "Хөдөлмөрийн аварга ажилтан"-аар 9 иргэн шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн Сар шинийн баярыг угтан 2023 оны ажлын амжилтаараа салбартаа тэргүүлсэн хүмүүсийг аймгийн “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар шалгаруулав.
Хөдөлмөрийн аваргуудын шагналыг аймгийн Засаг дарга А.Камелият, ЗДТГ-ын дарга Б.Мухамед нар өнөөдөр гардуулж өглөө. 2023 оны "Хөдөлмөрийн аварга ажилтан"-аар шалгарсан хүмүүсийн нэрсийг танилцуулж байна. Үүнд:
1. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын оны
аварга ажилтнаар:
- "Монголын
цахилгаан холбоо" компанийн мэдээлэл технологийн инженер Хурмангазын Досбол;
- Өлгий нисэх
буудлын аюулгүй байдлын үзлэг шалгагч Бахытжаны Наурыз;
- "Толбожай" компанийн
ажилтан Хызай Аманжол;
- Хилийн цэргийн 0165-р ангийн жолооч, ахлах ахлагч Энхжаргалын Женисбек;
2. Боловсролын салбарын оны аварга ажилтнаар:
-Өлгий сумын
Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн
бага ангийн багш Майданы Харшыга;
-Буянт сумын
Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Батчулууны
Болдбаатар;
3. Соёл урлагийн салбарын оны аварга ажилтнаар:
-Хөгжимт драмын
театрын дуучин Абшүкирийн Ханат;
4. Спортын салбарын оны аварга ажилтнаар:
-Хилийн цэргийн
0303 дугаар ангийн ахлагч Партиягийн Еламан;
-Биеийн тамир,
спортын газрын дасгалжуулагч Сейтмуратын Менгилис;
5. Эрүүл мэндийн салбарын оны аварга ажилтнаар:
- Эрүүл мэндийн
газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Есимханы Сауле;
- Аймгийн
Нэгдсэн эмнэлгийн нярайн сувилагч
Асхабылын Күлпаран;
6. Төр, захиргааны салбарын аварга ажилтнаар:
- Байгаль орчин,
аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Сапанайн Мандат;
- Статистикийн
хэлтсийн дарга Навиханы Ерлан;
- Татварын газрын
улсын байцаагч Күнатын Жиналис;
7. Хууль хяналтын салбарын оны аварга ажилтнаар:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Манкейн Бердибек;
- Цагдаагийн
газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа Т.Ердос;
8. Санхүү, эдийн засгийн салбарын оны аварга
ажилтнаар:
- Гаалийн газрын
ахлах нягтлан бодогч, улсын байцаагч Сүхээгийн Алтанзул;
9. Хөдөө аж ахуйн салбарын оны аварга ажилтнаар:
- Хүнс, хөдөө аж
ахуйн газрын захиргаа, аж ахуйн албаны дарга Мективийн Куляш;
- Мал эмнэлгийн
газрын малын эмч Галсаны Бямбачулуун.