АРХАНГАЙ: БНХАУ-аас өвөлжилт хүндэрсэн сумдын 50 өрхөд тусламж үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-08 13:29:46

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өвөлжилт хүндэрсэн Архангай аймгийн зорилтот бүлгийн 50 өрхөд 33 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болжээ.

 

Хангай, Цахир, Жаргалант, Эрдэнэмандал, Хайрхан сумаас тус бүр 10 өрхөд бэлэн мөнгөний тусламжийг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан олгох юм.

 

Монгол Улс, БНХАУ хооронд найрамдалт харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа ба энэ хүрээнд тус улсаас цагаан зудын гамшигтай тэмцэхэд зориулж, өвөлжилт хүндэрсэн Архангай, Дорнод аймагт ийнхүү мөнгөн тусламж үзүүлж байгаа ажээ.

相关新闻