ХӨВСГӨЛ: Багш нарын инновацын бүтээлийн дэлгүүр нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны
хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сургуулийн өмнөх боловсрол,
ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологи, дүрслэх урлаг, Политехник
коллежийн 100 гаруй багшийн инновацын бүтээлийн дэлгүүр шинээр нээлээ.
Тус дэлгүүрт ур ухаан, инновац шингэсэн, орон нутгийн онцлогийг харуулсан шилдэг бүтээлүүдийг худалдаж байна.
Хөвсгөл аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас бүтээлч үйлдвэрлэлийг бий болгоход анхаарч цахим болон нүүдлийн, суурин гэсэн хэлбэрээр инновацын дэлгүүрийг ажиллуулна.
Цаашид багш нар нэмэлт
орлоготой болох, туршлага солилцох, авьяас чадвараа хөгжүүлэх зэрэг олон үр
дүнд хүрэхийг зорьж байна гэдгийг Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Ш.Отгон-Эрдэнэ хэлж байлаа.