Чөлөөтийнхөн допингийн сэдвээр номын дуу сонслоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-07 10:38:31

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагатай хамтран Үндэсний шигшээ багийн  дасгалжуулагч, тамирчдад сургалт зохион байгуулав.


Сургалтыг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхсанаа удирдан явуулж, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас хэрэгжүүлж буй хөтөлбөр, олон улсын тэмцээнд оролцох тамирчдад тавьж буй шаардлага, допингийн цахим хичээл болон 2024 оны хориглосон жагсаалтын талаар танилцуулжээ.


Хориотой бодисын шинэчилсэн жагсаалтад өвчин намдаах “Традамол” эм болон олны дунд түгээмэл хэрэглэгддэг “Laennec” буюу эхэсийн тарилга нэмэгджээ. Мөн монголчуудын түгээмэл хэрэглэдэг ханиадны “Тайлол хот” эмийн найрлагад тэмцээний үед хориотой бодис агуулагддаг байна. Тиймээс Үндэсний шигшээ багийн тамирчид өөрсдөө дур мэдэн, эсвэл хөндлөнгөөс зөвлөснөөр эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг анхааруулав. 








相关新闻