С.Цэрэнсамбуу Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-29 03:12:37

Завханд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга томилолтоор ажиллаж аймгийн Цагдаагийн газрын дарга шинээр томилогдлоо.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд коммисар Ж.Буянбат Завхан аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, орон нутгийн удирдлагууд болон цагдаагийн алба хаагчидтай уулзаж, цагдаагийн удирдах дээд байгууллагын бодлого шийдвэрийг танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо.  

Энэ үеэр  Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн даргаар томилж, Ховд аймаг дахь “Цэргийн гавъяа”-ны одонт Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбууг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилжээ Цагдаагийн газрын даргын ажлыг хүлээлцүүллээ. 

Б.Мягмарсүрэн/Завхан/

相关新闻