БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт Сар шинийн баяраар 3 хоног амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-02 11:16:25

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур авто замын боомт Сар шинийн баяраар гурав хоног амарна.


Монгол Улсын Баян-Өлгий, Оросын Холбооны Улсын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцож хилийн "Цагааннуур-Ташанта" боомтуудын 2024 оны нэгдүгээр улирлын амралтын өдрүүдийн хуваарийг тогтоожээ.


Тус хуваарийн дагуу боомтууд Сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарын 10-12-ны өдөр амарна.


Харин энэ сарын 13-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллах ажээ. 

相关新闻