ДУНДГОВЬ: Идээний ааруул нэг кг нь 58000 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-01 16:25:01
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Удахгүй цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан Мандалговь хотод өрөм, ааруул, сүү, цагаан идээ, айраг, ингэний хоормог эрэлт ихтэй, нийлүүлэлт бага, үнэтэй байна.


Тодруулбал, нэг кг ямааны энгийн ааруул 60000, шүүрмэл 58000, идээний хээтэй чихэртэй ааруул 55000-58000, цагаан тос нэг кг нь 40000, өрөм 30000 төгрөгөөр худалдаж байна.


Түүнээс гадна нэг литр айраг 10000-15000, шимийн архи 8000-10000, ингэний хоормог 20000, стужин кг нь 30000, хэвийн боов нэг ширхэг нь 4000-4800 төгрөгийн үнэтэй байгаа юм.


Тус аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан зарим гол нэрийн барааны үнэ ханшийн мэдээгээр I зэргийн гурил кг нь 2882, хонины ястай мах 9750, ямааны мах 8000, элсэн чихэр 4668, үхрийн сүү 6000, цагаан будаа 4100 төгрөгийн үнэтэй байгаа ба өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад I зэргийн гурил 430 төгрөг, хонь, ямааны мах 750, элсэн чихэр 1200, үхрийн сүү 2000, цагаан будаа 400 төгрөгөөр тус тус нэмэгджээ. 


Нэгдүгээр сарын 29-ний байдлаар АИ-92 шатахуун 2530, дизель түлш 4000 төгрөгийн үнэтэй байна. 

相关新闻