AFCON: Кот д’Ивуарчууд Сенегалын шигшээ багийг буулган авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
АБИЖАН, 2024 оны
нэгдүгээр сарын 30 /Xinhua/. Африкийн цомын тэмцээнийг /AFCON/ зохион байгуулагч улс болох Кот д’Ивуарын шигшээ баг даваа гарагт Сенегалын хөлбөмбөгчдийг торгуулийн
цохилтоор /5-4/ буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа.
Абижан хотоос 230 км зайд орших Ямусукро хотод болсон шөвгийн 16-гийн тоглолтын салхийг хагалж Сенегалын довтлогч Хабиб Диалло тоглолтын дөрөв дэх минутад гоол оруулжээ. Харин Кот д’Ивуарын хөлбөмбөгч Франк Кессье 86 дахь минутад торгуулийн цохилтоор онооны харьцааг тэнцүүлсэн байна.
Тоглолтын цаг
дуустал онооны харьцаа тэнцсэн хэвээр байсан бөгөөд торгуулийн цохилт гүйцэтгэх
үед кот д’Ивуарчууд
таван гоол оруулснаар “AFCON-2021” тэмцээний аварга Сенегалын хөлбөмбөгчдийг буулган
авчээ.
Кот д’Ивуарын шигшээ баг бямба гарагт болох шөвгийн наймын тоглолтод Мали, Буркино Фасогийн хөлбөмбөгчдийн аль хожсонтой нь учраа таарна.