Д.Батсүх сангийн нэрэмжит анхны шагналыг Хэнтийн эмч хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-28 13:34:26

Тахал судлалаар докторын зэрэг анхлан хамгаалсан эрдэмтэн судлаач Д.Батсүхийн гэр бүл, үр хүүхдүүд нь “Д.Батсүх” сан байгуулан жил бүр нэг залуу судлаачийг урамшуулж байхаар шийдвэрлэн анхны шагналыг Хэнтий аймгийн ЗӨСТөвийн нян судлагч эмч Г.Ганцэцэгт гардуулжээ.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Бэтэг өвчний хяналт тандал, тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт уулзалт зөвлөлгөөнд Хэнтий аймгийн НЭ-ийн дүрс оношлогооны эмч Я.Аюуш, ЗӨСТөвийн нян судлагч эмч Г.Ганцэцэг нар оролцсон бөгөөд уг зөвлөлгөөний үеэр Д.Батсүх сангийн нэрэмжит шагналын эзнийг тодруулсан байна.

Г.Ганцэцэг нь аймгийн Зоонос өвчин судлалын төв /ЗӨСТөв/-ийн нян судлагч эмчээр тасралтгүй 10 гаруй жил ажиллаж байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг
 

 

相关新闻