АРХАНГАЙ: 2023 онд ойн нөөц ашигласны төлбөрийн орлого 331.3 сая төгрөг төлөвлөснөөс 1137.3 сая төгрөг төвлөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-16 13:35:46

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Архангай аймаг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого болон 2022 оны давсан орлогоос 2023 онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг журамд заасан хувь хэмжээний дагуу 1449776.2 төгрөгийг зарцуулахаас 1620998.2 төгрөгийг зарцуулахаар аймаг, сумын ИТХ-аар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллажээ.


Өнгөрсөн 2023 онд орсон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг задалбал, газрын төлбөрийн орлого 254.5 сая/төг төлөвлөснөөс 138.7 сая/төг орж, гүйцэтгэл 54.5 хувь, Ойн нөөц ашигласны төлбөрийн орлого 331.3 сая/төг төлөвлөснөөс 1137.3 сая/төг орж, гүйцэтгэл 343.2 хувь, ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого 8.5 сая/төг төлөвлөснөөс 134.8 сая/төг орж, гүйцэтгэл 1586.3 хувь, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 41.5 сая/төг төлөвлөснөөс 42.4 сая/төг орж, гүйцэтгэл 102.2 хувь, усны нөөц ашигласны төлбөрийн орлого 131.5 сая/төг төлөвлөснөөс 20.4 сая/төг орж, гүйцэтгэл 15.6 хувь, байгалийн ургамал ашигласны төлбөрийн орлого 920 мян/төг төлөвлөснөөс 1.2 сая/төг орж, гүйцэтгэл 135.4 хувьтай байна.


Аймгийн ЗДТГ-аас 2024 оны байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хувь хэмжээ, орлогоос зарцуулах арга хэмжээний төлөвлөлтийн саналыг БОАЖЯ-нд хугацаанд нь хүргүүлээд байна. 

相关新闻