ДУНДГОВЬ: Дундговьд 100 болон түүнээс дээш насалсан 5 ахмад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-16 11:20:31
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ахмадын хорооны мэдээгээр тус аймагт 100 болон түүнээс дээш настай 5 иргэн аж төрж байна. Тодруулбал, Дэрэн, Сайхан-Овоо суманд тус бүр нэг, Сайнцагаан суманд 3 буурай байна. Хамгийн өндөр настай нь 102 нас насалжээ.


Ахмад настан Цэндийн Амгалан Сайнцагаан сумаын 5 дугаар багт амьдардаг бол Солгойн Маамуу тус сумын 9 дүгээр багийн харьяат. Дэрэн сумын иргэн Намсрайн Пүрэвжалба 100 настай бол Сайхан-Овоо сумын иргэн, Монгол Улсын гавьяат малчин, ахмад дайчин Сүрэнхорын Цэгмид гуай 101 настай. Түүнчлэн Дэлгэрхангай сумын харьяат Алимын Цэдэв өдгөө 100 настай, Сайнцагаан сумын 7 дугаар багт амьдарч байна. 


Олноо “фронт” хэмээх алдаршсан С.Цэгмид буурай 18 наснаасаа мал маллаж, ажил хөдлмөрөөрөө шалгаран Улсын сайн малчдын анхдугаар хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, тэндээсээ Дэлхийн хоёрдугаар дайны фронтод бэлэг хүргэж өгч явсан түүхэн хүн юм. 


Тэрбээр 18 насандаа “Улсын сайн малчин” болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж, 82 жилийн дараа “Гавьяат малчин” цол хүртжээ. 

相关新闻