АРХАНГАЙ: Мөсний баярын үеэр хоёр тэрбум орчим төгрөгийн гүйлгээг хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хөдөөгийн хөгжлийг сэргээх, малчдын амьжиргааг дээшлүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “WinterLand Ice Festival 2024” эвентийг 1 сарын 12-14-ний өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд, Таруугийн голын эрэг дээр байгальд ээлтэй хэлбэрээр зохион байгууллаа.
Эл өдрүүдэд 5000 гаруй машин цуглаж, 30000 гаруй иргэн хол ойроос зорин ирснийг аймгийн БОАЖГ-аас мэдээлж байна. Мөн аймгийн зочид буудал, дэн буудал, жуулчны бааз, гэр буудлууд, “airBnB” үйлчилгээнд давхардсан тоогоор 8000 орчим хүн үйлчлүүлжээ.
Тэр дундаа Архангай аймагт airBnB буюу жуулчид энгийн айлд хямд үнээр хоноод явах үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн нь мөсний баярын үеэр 100 гаруй айл өрх, 300 гаруй дотоодын жуулчинг хүлээн авч, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна.
Үүнээс гадна аймаг, орон нутгийн эдийн
засгийн салбарт үзүүлсэн үр нөлөө нь өндөр ба гурван өдрийн хугацаанд хоёр тэрбум орчим төгрөгийн гүйлгээг
хийжээ.