Америкийн сөнөөгч онгоцны жижигрүүлсэн хувилбарыг Пхеньянд үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Умард Солонгост анх удаа агаарын үзүүлэх тоглолт болох үеэр зайнаас удирдлагатай Америкийн F-16 сөнөөгч онгоцыг үзүүлсэн нь тэнд цугларсан үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлжээ.
F-16 загварыг Хятадын J-10 сөнөөгч онгоцны загварын хамт ням гарагт буюу агаарын шоу үзүүлбэрийн хоёр, гурав дахь өдрүүдэд үзүүлсэн байна.
Энэ удаагийн агаарын шоу нь коммунист улсад аялал жуулчлалыг сэргээх нэгэн арга хэлбэр бөгөөд хэдэн мянган сэтгүүлчид болон жуулчдыг түүнд урьжээ. Уг шоуны үеэр Оросоос худалдан авсан Су-25, МиГ-29 зэрэг БНАСАУ-ын агаарын цэргийн хүчний нисэх онгоцуудыг үзүүлсэн байна.
Умард Солонгосын мэдээллийн KCNA агентлаг агаарын шоутай холбогдуулан мэдээлэхдээ “дайныг өдөөгч империалист АНУ-ын маш бодлогогүй өдөөн хатгалгууд нь Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг тэсрэхэд хүргэж байна” гэжээ.
Үзүүлэх тоглолтын сүүлчийн өдөр хоёр шүхэрчин эрх баригч намын туг болон БНАСАУ-ын төрийн далбааг барин буулт хийжээ.
Х.Сарнай