ДУНДГОВЬ: “1992 оны Шинэ Үндсэн хууль” илтгэлийн уралдааны дүн гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-12 17:50:23
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сангаас Шинэ Үндсэн хууль баталсны 32 жилийн ойг угтан “1992 оны Шинэ Үндсэн хууль” илтгэлийн уралдаан зарлаж, өнөөдөр дүнгээ гаргалаа.


Шинэ Үндсэн хуулийн ач холбогдлыг сурталчлах, үзэл баримтлалыг нь түгээн дэлгэрүүлэх зорилгоор ЕБС-ийн түүх, нийгмийн багш нарын дунд зарласан тус уралдаанд Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б.Ганцэцэгийн илтгэл шалгарч, Эрдэнэдалай сумын багш З.Гантөгс, Б.Баярмагнай нарын илтгэл хоёрдугаар байр эзэлжээ.


Б.Ганцэцэг багш илтгэлдээ 1990 оны ардчилсан хувьсгал гарах шалтгаан, ардчилсан хувьсгалын эхлэл, өрнөл, түүний үр дүн, ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцуулсан төдийгүй хувьсгалын үр дүнд Монголын нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт, шинэчлэлийг харьцуулан үзүүлсэн байна.


Энэхүү өөрчлөлт шинэчлэлийн хүрээнд 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталсан Шинэ Үндсэн хууль нь Монгол Улсад зах зээлийн эдийн засаг бүхий хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах тогтолцооны үндсийг тавьсан хэмээн тэрээр илтгэлдээ онцолжээ.

相关新闻