Волейболын Үндэсний дээд лигийн аваргууд удахгүй тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-01-12 12:48:58

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын Волейболын холбоо, спортын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “AVE” ХХК хамтран энэ жилийн волейболын Үндэсний Дээд Лигийг шинэ өнгө төрх, шинэлэг байдлаар зохион байгуулж, Монголын волейболын спортын хөгжилд шинэ алхам хийж буй. 


Монголд олон улсын стандарт хангасан спорт аренанууд нэмэгдэхийн хэрээр спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр ахиц гарсаар байгаа юм. Үзэгчдийн оролцоо нэмэгдэн тэр хэрэээр спортын хөгжил болон тамирчдын амжилтад ихээхэн нөлөөлж байна.


Үнэнч фэнүүдийн хувьд хайртай спортоо дэргэдээс нь үзэх нь дэлгэцээр дамжууламгүй торгон агшин, сэтгэл хөдлөлийг баг тамирчидтай хамтдаа мэдрэхээс гадна тэдэнтэй уулзах, зураг, гарын үсэг авах, үзэгчдийн дундах тэмцээний ялагч болж, хайртай багийнхаа өмсгөлийг хожчих ч боломж гардаг. Мөн хайртай багаа бусад фенүүдийн хамтаар уухайлан дэмжих бас нэг өөр мартагдашгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ. 


2023 оны 11 дүгээр сарын 1-нд эхэлсэн Үндэсний дээд лигийн хагас шигшээд эрэгтэй, эмэгтэй 8 баг тунаж үлдсэнээс аваргын төлөө эмэгтэйчүүдийн лигт "Хөвсгөл Эрчим", "Хилчин"  баг тойргийн тоглолтуудыг тэргүүлж байгаа бол эрэгтэйчүүдийн лигийг "Натур Мед Толун", "Өмнөговь Шанх Транс баг өрсөлдөхөөр боллоо. 


Хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг огшоож, суудлаас нь өндөлзүүлсэн ширүүн өрсөлдөөнт хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, шийдвэрлэх “Шигшээ” тоглолтууд энэ сарын 14-25-нд “AIC STEPPE ARENA”-д үргэлжлэх юм.  



相关新闻