БАЯН-ӨЛГИЙ: Хилийн 0135 дугаар салбарт автомашин гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор тус аймаг дахь хилийн цэргийн 0165 дугаар ангийн Дэлүүн сум дахь 0135 дугаар салбарт туулах чадвар сайтай “УАЗ 2206” маркийн автомашин хүлээлгэж өглөө.
Автомашины санхүүжилтийг орон нутгаас шийдвэрлэсэн аж.
Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Цэргийн штабын дарга Ц.Буянтогтох, Хилийн
цэргийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох нарын
бүрэлдэхүүнтэй бүлэг хилийн цэргийн 0135 дугаар салбарт ажиллан хилчдийн алба
үйл ажиллагаатай танилцаж, энэ үеэр автомашиныг салбарын удирдлагуудад гардуулан
өгсөн байна.