БАЯН-ӨЛГИЙ: 555 маргааны эвлэрэл амжилттай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч өнгөрсөн онд 895 өргөдөл хүлээн авчээ.
Үүнд өмнөх оны үлдэгдэл өргөдлийг нэмээд нийт 929 өргөдлөөс 110-ыг нь уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 178 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 589 өргөдлийг шийдвэрлэсэн байна. Харин 52 өргөдлийг шийдвэрлээгүй үлдсэн аж.
Шийдвэрлэсэн 589 өргөдлөөс 555 маргаан буюу 94,2 хувьд нь талуудын эвлэрэл амжилттай болж, 13 маргааны талууд эвлэрэхээс татгалзжээ.
Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргааны 811 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргааны 84 өргөдөл байна.
2023 онд шийдвэрлэсэн өргөдлийг өмнөх оныхтой харьцуулахад 9,6 хувиар нэмэгджээ.
Маргалдагч талуудын байгуулсан дээрх 555 эвлэрлийн гэрээг анхан шатны
шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.