ДУНДГОВЬ: 2024 оныг "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын жил" болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын 2023 оны ээлжит 12 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн тус аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Хүүхэд, гэр бүлийн
хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн амьдрах, сурч хөгжих,
хүмүүжих аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилт дэвшүүллээ.
Тус захирамжаар “Хүүхэд, гэр бүлийн
хөгжил, хамгааллын жил"-ийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын
орлогч М.Анхбаяраар ахлуулан томилж, сум, байгууллага бүр жилийн төлөвлөгөө
гарган ажиллахыг үүрэг болгожээ.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг
үзүүлэн хамтран ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтэд уриалж,
иргэдийн санал, оролцоонд тулгуурлан жилийн ажлын төлөвлөгөө гарган үр дүнг
аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулж, үр дүнг тооцон ажиллах ажээ.