ГОВЬ-АЛТАЙ: Ихэнх нутгаар цас орж хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-01-03 12:59:28

Есөнбулаг  2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи шуургатай, нийт нутгаар сэрүүсэх тухай цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 5-наас хүйтний эрч чангарч, 7-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах аж.


Харин салхи нэгдүгээр сарын 3, 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх бол 5-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтайн өвөр говиор шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байх төлөвтэй байна.

相关新闻