СЭЛЭНГЭ: Төрийн дээд одон, медаль гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2023 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Үндэсний
эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймгийн зарим иргэнийг төрийн дээд одон
медалиар шагнасныг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, аймгийн Засаг даргын орлогч
Ж.Сайнцог нар гардуулан өглөө.
-Цэргийн
гавьяаны улаан тугийн одонгоор Сүхбаатар сумын иргэн, ахмад хилчин Ч.Лхагвасүрэн.
-Алтан
гадас одонгоор Алтанбулаг сумын малчин Ж.Галсанжав, Хүдэр сумын ахмад настан
З.Оюунцэцэг, аймгийн БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч
Н.Эрдэнэцогт, Сүхбаатар сумын "Халиун уул" ХХК-ийн үйлчлэгч С.Нина, чөлөөт
уран бүтээлч Ц.Цогтжаргал, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын
мэргэжилтэн Х.Одончимэг, Шаамар сумын иргэн Т.Самал, Жавхлант сумын
"Хурниад" ХХК-ийн трактор комбайнч Д.Батсайхан, Сант сумын ЕБС-ийн
багш Д.Гантуяа, Сайхан сумын "Газрын ундраа" ХХК-ийн трактор,
комбайнч Д.Баатарсайхан, ахмад настан Д.Жавзандулам, ахмад настан Д.Цэвээндулам.
-Хөдөлмөрийн
хүндэт медалиар Алтанбулаг сумын ИТХ-ын дарга П.Сарангэрэл, Эмэгтэйчүүдийн
холбооны дарга Ю.Цэрэндолгор, Хүдэр сумын ИТХ-ын дарга П.Мягмарсүрэн, Зүүнбүрэн
сумын ИТХ-ын дарга М.Сүхбаатар, "Халиун уул" ХХК-ийн трактор,
комбайнч Г.Ариунболд, Шаамар сумын ЕБС-ийн багш Л.Нэргүй, Жавхлант сумын малчин
Х.Санжаа, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Төрбат нар шагнууллаа.
Мөн Мэдээлэл,
харилцаа холбооны "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр аймгийн шуудан
үйлчилгээний газрын дарга Ц.Золзаяаг шагналаа.