Засгийн газар: “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгох” тогтоолын төслийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Хуралдаанаар:
- “Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх,
Засгийн газрын баталгаа гаргах” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Ховор металлын судалгааны төв” байгуулах төслийн
хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай Засгийн газрын
тогтоолын төсөл,
- Монгол Улсын Хөгжлийн банкны цаашид авч хэрэгжүүлэх арга
хэмжээний талаар,
- “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах
тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга
хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Монгол Улсад шаардлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтнийг
гадаад улсад бэлтгэх төслийн талаар зэрэг 44 асуудал хэлэлцэн танилцаж байна.