ӨВӨРХАНГАЙ: Хужирт сумын сургууль 100 жилийн ойгоороо шинэ барилгатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-25 12:58:29

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдээр аймгийн хэмжээнд боловсролын салбарын хоёр томоохон барилгыг ашиглалтад орууллаа.


Арвайхээр сумын ууган цэцэрлэг болох улсын тэргүүний Нэгдүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилгыг улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ган нэгдэл ХХК барьж гүйцэтгэлээ.



Мөн Хужирт сумын ерөнхий боловсролын сургууль 100 жилийн түүхт ойн босгон дээрээ 18 танхим, спорт, урлаг заал бүхий 320 хүүхдийн шинэ сургуулиа ашиглалтад оруулаад байна. Барилгын ажлыг улсын төсвийн 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “ТЭД констракшн ХХК барьж гүйцэтгэсэн байна. Үүний үр дүнд Хужиртын 1400 гаруй хүүхэд ая тухтай орчин нөхцөлд сурч хүмүүжих болно.

相关新闻