БАЯН-ӨЛГИЙ: 62 сурагчийг оны "Онцлох хүүхэд"-ээр өргөмжлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 62 сурагчийг "Оны онцлог хүүхэд"-ээр өргөмжиллөө.
Оны онцлох хүүхдүүдийг тодруулахдаа сурлагын амжилт, хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд оролцсон байдал, урлаг, уран бүтээл, биеийн тамир, спортын амжилт, түүх, соёл, өв уламжлалыг өвлөн уламжилсан байдал, нийгмийн оролцоо зэрэг 6 шалгуур үзүүлэлтийг харгалзан үзсэн байна.
Аймгийн Засаг даргын нэрэмжит 2023 оны "Онцлох хүүхэд шалгаруулах ёслолын
ажиллагаа"-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, аймгийн ЗДТГ-ын
Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газрын дарга Х.Бауыржан нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн хүүхдүүдэд
шагналыг нь гардууллаа.