БАЯН-ӨЛГИЙ: Сурагчид "Үндэсний бичгийн цагаан толгойн баяр"-аа тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагчид "Үндэсний бичгийн цагаан толгойн баяр"-аа тэмдэглэн өнгөрүүллээ.
Хос хэлээр сургалт явуулдаг Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад монгол бичгийг 6 дугаар ангиас эхлэн ордог.
"Хүн амын өөр хэл бүхий сурагчдад үндэсний бичиг заах амаргүй ч хичээсний эцэст ийнхүү үсэг танин баяраа тэмдэглэж байна. Энэ нь нөгөө талаар үндэсний бичгийг хүүхэд багачуудад сурталчлах, ач холбогдлыг нь ойлгуулахад чухал нөлөөтэй үйл ажиллагаа болж байна. Цаашид уг ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байна" хэмээн тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Х.Несибели хэллээ.
Сурагчид үсэглэлийн баяраараа дуу дуулж, биелгээ хийж, яруу
найрагч Д.Нямсүрэн, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж нарын шүлгүүдийг уран яруу уншиж, өөрсдийн авьяасаа үзүүллээ.