БАЯН-ӨЛГИЙ: Тоорил ханы дүрийг Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар бүтээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-20 16:18:29

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театр, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран Хэрэйдийн ханлигийн хан Тоорил ван ханы тухай "Тоорил хаан" түүхэн эмгэнэлт драмын жүжгийг энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Өлгий хотод тоглоно.


Улсын драмын эрдмийн театр болон Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театр өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг хамтран ажиллах гэрээний хүрээнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Т.Султаны "Тоорил хаан" драмын жүжгийг хамтран тоглохоор болсон аж.


"Тоорил хаан" жүжгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Ж.Нурбек, зөвлөх продюсероор УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсероор Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик нар ажиллаж байгаа.


Түүнчлэн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч, СТА М.Батболд, зөвлөх найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, Т.Тайф, бүжиг дэглээчээр У.Эрдэнэбаяр, хөдөлгөөний найруулагчаар УДЭТ-ын хөдөлгөөний найруулагч, СТА Д.Энхбаатар, тайзны зураачаар Х. Дастан, хөгжмийн зохиолчоор Н.Сэцэн нар ажиллаж байна.


Драмын жүжгийн Тоорил ханы дүрийг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар бүтээнэ. 

相关新闻