ХЭНТИЙ: Хөдөө орон нутагт цээжний дурангийн мэс заслыг анх удаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-12-19 17:38:14
Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/.Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгч 67 настай эрэгтэй Б.О нь мэс заслын нэгдүгээр тасагт энэ сарын 18-нд хагалгаанд оржээ.

Онош нь баруун уушгины дээд дэлбэн томорсон буглаа гэж тодорхойлогдсон байна. Улмаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар цээжний хөндий дурангийн хүрцээр наалдац салгаж, баруун уушгины дээд дэлбэнгийн буглааг нээн, угааж гуурс тавих мэс заслыг амжилттай хийжээ.

Мэс заслын багт, мэс заслын их эмч Н.Билгүүн, А.Мэгзэр, хагалгааны сувилагч Д.Цэвээнсүрэн, анесийн эмч Ц.Эрдэнэцэцэг, Г.Алтансувд, Э.Ганзул, анесийн сувилагч Б.Батхишиг, үйлчлэгч Н.Өнөрбаяр нарын хагалгааны баг хамт олон ажилласан байна.

相关新闻