2023 оны “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Б.Отгонболд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Бөртэ чоно-2023” спортын оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол өчигдөр болж, оны шилдгийн шилдэг тамирчнаар байт харвааны “Ханжөү-2022” Азийн наадмын аварга Б.Отгонболд тодорч, шилжин явах цом гардлаа.
Б.Отгонболд
энэ онд “Ханжөү-2022” Азийн зуны спортын XIX наадмын аварга болж, "Парис
2024" олимпийн наадамд оролцох эрх авсан болон Гавьяатуудын нэрэмжит олон
улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтуудыг үзүүлж, спортын сэтгүүлчдийн
санал хураалтаас хамгийн өндөр буюу 58 оноо хүртсэн байна.
2023
оны “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчин шалгаруулах санал асуулгад
спортын сэдвээр дагнан бичдэг 35 сэтгүүлч саналаа өгчээ.