НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Газын зурвасын асуудлаарх санал хураалтыг хойшлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /AFP/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүрээнд явагдаж буй хэлэлцээ сунжирсны улмаас Газын зурваст гал зогсоох асуудлаарх тогтоолын төслийг батлах санал хураалтыг мягмар гараг хүртэл хойшлуулахад хүрлээ гэж дипломат эх сурвалжууд мэдээлжээ.
Уг баримт
бичгийг танилцуулсан АНЭУ ярвигтай хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд даваа гаргийн
17:00 цагт явуулахаар товлосон санал хураалтыг хойшлуулахыг хүссэн тул түүнийг мягмар гарагт явуулах төлөвтэй байна гэж эх сурвалжууд AFP агентлагт мэдээлсэн
байна.
Тогтоолын төсөлд Газын
зурваст хүмүүнлэгийн тусламжийг аюулгүйгээр, саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд “байлдааны ажиллагааг яаралтай бөгөөд удаан хугацаанд зогсоох”-ыг уриалжээ. Санал
хураалт хойшилсон нь НҮБ-ын дипломатчид тохиролцоонд хүрч чадахгүй
байгааг харууллаа.