ӨВӨРХАНГАЙ: Өвөлжилт хүндэрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2023 оны арванхоёрдугаар
сарын 16
/МОНЦАМЭ/. Өнгөрсөн өдрүүдэд
үргэлжлэн орсон цасны улмаас аймгийн нийт
нутгаар цасан бүрхүүл тогтсон байна.
Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан, Бүрд, Баруунбаян-Улаан, Богд сумын нутгаар цасны дундаж зузаан тэгш тал газартаа 13-30 см, уул даваагаар 70-90 см болж, өвөлжилтийн нөхцөл байдал чангарч байгаа юм.
Авто
замын засвар арчлалтын “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-иас шуурхай ажлын багийг бэлэн
байдалд ажиллуулж, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 147
км, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 136
км хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн халтиргаа үүссэн зам даваануудад давс цацжээ.
Тус байгууллагаас улсын чанартай 929
км авто замыг хариуцан ажилладаг аж.