Хятад улс дахин ашиглах сансрын хөлгийг туршилтаар хөөргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ПЕКИН, 2023 оны арванхоёрдугаар 15. /Xinhua/. Хятад улс олон дахин ашиглах боломжтой сансрын туршилтын хөлгийг амжилттай хөөргөлөө.
Уг хөлгийг Хятадын хойд нутагт орших "Жючюнь" хиймэл дагуул хөөргөх төвөөс CZ-2F пуужингаар тойрог замд гаргажээ. Дахин ашиглах боломжтой сансрын хөлөг хөөргөх технологийг турших, сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах зорилготой шинжлэх ухааны туршилт явуулах зорилгоор туршилтын хөлгийг хөөргөсөн байна.
Хятад улс олон дахин ашиглах сансрын хөлгийг гурав дахь удаагаа хөөргөж байгаа юм. Эхнийхийг 2020 оны есдүгээр сарын 4-нд хөөргөж байсан бөгөөд энэ хөлөг нэг хоногийн дараа дэлхийд буцаж ирж байв. Хоёрдахийг нь 2022 оны наймдугаар сарын 4-нд хөөргөж, тойрог замын нислэг нь 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр дуусжээ.
CZ-2F бол 3.8 м диаметртэй, шингэн түлшээр ажилладаг хоёр угсраа пуужин юм. Пуужингийн урт 52 м бөгөөд 8.6 тонн хүртэлх ачааг дэлхийн нам тойрог замд гаргах чадалтай ажээ.