Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-15 14:21:14

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,1 хувийн саналаар эцэслэн баталлаа.


Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 41 гишүүн дэмжиж, дээрх хуулийн төслүүдийг сонсов.


Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны танилцуулгыг гишүүн Ж.Чинбүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Харин зарчмын зөрүүтэй дөрвөн томъёоллоор санал хураахад бүгд дэмжлээ.



相关新闻