Европын Холбоог шинэчлэх замын зураглалыг батална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /RT/. Европын Холбоо /ЕХ/ өргөжин тэлэх гэж байгаатай холбоотойгоор шинэчлэл хийх замын зураглалыг 2024 оны зун гэхэд батлахаар төлөвлөж байна. Энэ тухай Брюссельд болж буй Украины асуудлаарх Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн тухай Тунхаглалд дурджээ.
ЕХ-ны бүрэлдэхүүнд удахгүй шинээр улс орнууд нэгдэх гэж буйтай холбогдуулан шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг уг баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна. Тодруулбал "Холбоо өргөжин тэлэхийн хэрээр Европын интеграцчилалыг амжилттай явуулахын тулд Холбооны бодлого нь ирээдүйн зорилгод нийцсэн, тогтвортой санхүүжилттэй, холбооны үнэт зүйлсэд суурилсан, ЕХ-ны байгууллагууд үр дүнтэй ажилладаг байхыг шаардаж байна" гэж дурджээ.
Пүрэв гарагт буюу өчигдөр болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар Украин, Молдова улсуудыг ЕХ-нд элсүүлэх тухай хэлэлцээг 2024 оны гуравдугаар сард эсвэл түүнээс хойш эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн Гүрж улсад нэр дэвшигчийн статус олгохоор болсон байна.