ТӨВ: Хөөсний баяр зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Политехникийн коллеж “Хөөсний
баяр” сайн үйлсийн ажлыг зохион байгуулав. Хөөсний баярт сургуулийн бүх ангийн 340 суралцагч хамрагдаж, сургуулийн нийтийн эзэмшлийн талбай болон хана, ангиудын хаалга, спорт заалыг цэвэрлэн нэг өдрийг бусдад туслан үр дүнтэйгээр өнгөрүүлсэн
байна.
Энэ нь суралцагчийн зөвлөлөөс санаачлан сургуулийн үйлчлэгч нарын цэвэрлэгээ үйлчилгээнд туслах, ажил хөдөлмөрийнх нь онцлогийг үе тэнгийнхэндээ ойлгуулах зорилготой
аж.
Политехникийн
коллежийн оюутнаас тус үйл ажиллагааны талаар сэтгэдлийг тодруулахад, “Анх удаа ийм
үйл ажиллагаанд оролцож байна. Үйлчлэгч нарыг ажлаа хийж байхад нь анзааралгүйгээр
хатаагүй байгаа шалан дээр гишгэж буруу үйлдэл хийдэг байсан байна. Энэ үйлдэл
нь хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа, бүдүүлэг мэдрэмж төрүүлдэг байсныг мэдэж
авлаа” гэв.