БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт ирж буй баярын өдрүүдэд 7 хоног амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-14 12:04:54

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур авто замын боомт нь ирж буй Шинэ жилийн баяраар 7 хоног амарна.


Хилийн 0285 дугаар ангиас өгсөн мэдээллээр тус боомт нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу Шинэ жилийн баяраар ирэх сарын 1-ний өдөр ажиллахгүй.


Харин ОХУ-д нэгдүгээр сарын 1-нээс 7-ны өдрүүдийн хооронд Шинэ жилийн амралтын өдрүүд тохиож байгаа тул тус улсын санаачилгаар ирэх оны эхний долоо хоногт боомт мөн амрах бөгөөд ирэх сарын 8-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу хэвийн ажиллах ажээ. 

相关新闻