Засгийн газрын хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-13 09:15:40

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.


Хуралдааны товд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээ, “Хүний эрхийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, газар ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ, Аймаг, орон нутгийн цахим шилжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг асуудал багтсан байна.


Нийт 26 асуудал хэлэлцэж байна.

相关新闻