БАЯН-ӨЛГИЙ: Ногоон байгууламжийн хэмжээг 10 га-гаар нэмэгдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-12 11:49:08

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймаг энэ онд 60 мянган ширхэг мод тарьж, ногоон байгууламжийн хэмжээг 10 га-гаар нэмэгдүүлсэн байна.


Шинээр тарьсан моднууд нь 80 хувийн амьдралтай ургаж байгаа гэсэн мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өгөв.


Ирэх жилүүдэд тарих суулгацын нөөц бүрдүүлэх зорилгоор тухайн онд 70 мянган ширхэг улиас, бургас модны, 100 мянган ширхэг хайлаас модны тарьц суулгац бэлтгэж, 90 хувийн амьдралтай ургуулж байгаа аж.


Түүнчлэн үнэт үүлдрийн модоор ойжуулалт, нөхөн сэргээлт хийх, ойн чанарыг сайжруулах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас 34,7 сая төгрөг хуваарилж гоёл чимэглэлийн болон жимсний модны тарьц суулгац худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. БНХАУ-аас 2000 ширхэг гацуур мод авахаар төлөвлөж байна.  

相关新闻