Говьсүмбэр аймгийн баг хэсгийн хоёр дахь ялалтаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-11 14:48:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алтан цомын “Д” хэсэгт сугалаа таарсан Хөвсгөл, Говьсүмбэр аймгийн багууд өчигдөр барилдлаа.


Эхний тойргоос даваагаар илүүрхсэн “Чойрын хүчтэнүүд” тойрог бүрт илүү даваа авсаар 20:5-аар ялсан байна.


Ингэснээр аймгийн арслангуудаар багаа бүрдүүлсэн “Чойрын хүчтэнүүд” шилдэг 8-д үлдэх нь тодорхой болж байна.


Энэ удаагийн барилдаанд хурц арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Г.Дармаажанцан нар нэг ч уналгүй 4 даваа авсан бол, А.А Н.Намнансүрэн 3, А.А Б.Гончигтавхай 2 , А.А Б.Үүрцайх А.А М.Эрхэмбаяр нар тус бүр нэг даваа авчээ.


Харин Хөвсгөл аймгийн багаас улсын арслан Ц.Содномдорж, улсын начин Ц.Сандагдорж нар мэдүүлэгт багтсан ч барилдсангүй. Улмаар аймгийн арслан Э.Баасанжав 2, өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн арслан П.Хүрэлбаатар, М.Цэрэн нар тус бүр нэг даваа авсан байна.


Хөвсгөл аймгийн баг Алтан цомын хэсгийн шатанд хоёр дараалан хожигдлоо.

相关新闻