ХӨВСГӨЛ: Рэнчинлхүмбэд 43 градус давж хүйтэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутгаар -43,3 градус хүйтэн хоносон байна.
Ажиглалтын талбай дахь цасны зузаан өглөөний 8.00 цагийн байдлаар ихэнх нутгаар 0-19 см цастайгаас хамгийн их Цэцэрлэгт 19 см, Жаргалантад 16 см, Цагаан-Үүрт 15 см байна.
Маргааш нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас, 13, 14-нд нутгийн төв, өмнөд, зүүн өмнөд хэсгээр цас орно.
Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө -37-42 градус, өдөртөө -26 -31 градус, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -33 -38 градус, өдөртөө -21 -26 градус, бусад нутгаар шөнөдөө -27-32 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн байна.
Энэ сарын 15-нд нийт нутгаар хүйтний эрч
чангарах төлөвтэй байна.