ЗАВХАН: Соёлын бүтээлч сарын үйл ажиллагаанд 12 мянга гаруй иргэн оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Аймгийн соёл, урлагийн газрын мэргэжилтнүүд мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн багууд аймгийн 24 суманд 10 дугаар сараас эхлүүлэн ажилласан бөгөөд соёлын бүтээлч сарын хүрээнд 21 суманд ажиллаад иржээ.
Энэ үеэрээ кофетой номын уншлага, ном солилцоо, ном засварлах сургалтууд, дүрслэх урлагийн боловсролын хөтөлбөр, соёлын төвийн ажилтнуудад зөвлөн туслах үйл ажиллагааг явуулсан байна.
Мөн хөдөө орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх лекц,
сургалтууд, урлагийн тоглолт,
цэнгүүн нийтийн уншлага зэргийг зохион
байгуулж, 12 мянга гаруй иргэн
соёлын бүтээлч сарын үйл ажиллагаанд оролцжээ.
Завхан аймгийн тухайд соёлын эрхийн бичгийн тандалт судалгаанд 23 сумаас 950, аймгийн төв Улиастай хотоос 354 нийт 1305 хүүхдийг хамруулсан аж. Судалгаанд хамрагдсан 16-18 насны хүүхдүүдэд зориулан цаасан урлал, гар зураг, ном сэлбэн засах сургалтуудыг хийж нийтийн уншлага, урлагийн тоглолт үзвэрүүд, соёлын өвийн үзэсгэлэнг хүүхдүүд үзэж сонирхжээ.
Соёлын эрхийн бичиг нь хүүхэд залуучуудад хичээлээс гадуур соёл, урлагийн боловсрол эзэмшүүлэх, тэдний хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн соёлын үйл ажиллагаанд оролцоход зориулсан эрхийн бичиг юм.