БАЯН-ӨЛГИЙ: Салхины хурд аюултай түвшинд хүрч шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арван хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар энэ сарын 6-7-нд шилжих шөнө болон 7-ны өдөр салхины хурд аюултай түвшинд хүрч шуурах төлөв ажиглагдсан талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна.
Тухайн хугацаанд нутгийн ихэнх хэсгээр салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед 22-24 метрийг давж шороон болон нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурна.
Иймд зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг
малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон
анхааруулж байна.