ЗАВХАН: Ихэнх сумын нутгаар цасан шуурга 22-25 м/с хүрч шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-04 19:45:05

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тус аймгийн Тэс, Баянтэс, Цэцэн-Уул суманд цас орж түр зуур секундэд 16-25 метр хүртэл шуурч байна.


18.00 цагийн байдлаар Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэлмэн, Идэр, Отгон сумын нутгаар цас орж, ихэнх сумын нутгаар салхины дундаж хурд 8-14 м/с, түр зуур секундэд 16-25 метр хүртэл ширүүсч шуурч байна.


Мөн Улиастай, Нөмрөг, Тосонцэнгэл сумын нутгаар түр зуур 22-25 м/с хүрч, хүчтэй цасан шуурга шуурч байна.


Тиймээс малчид тээвэрчид онцгой анхаарч, онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байх. Малчид малаа ойрын бэлчээрт хариулах, хаших, малдаа бага насны хүүхэд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.




2023 оны 12 дугаар сарын 4-11-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хур тунадас ихэнх нутгаар орно. 4-5-ны шөнө төв болон хойд, Хангай уулархаг нутгаар, 5-6-ны шөнө, 6-нд хойд хэсгээр, 7-нд хойд болон төв, Хангайн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.


Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 4, 7-нд ихэнх нутгаар секундэд 8-13 метр, түр зуур секундэд 18-20 метр, зарим газраар секундэд 24 метр давж ширүүснэ.


Харин агаарын температур, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -23-28 градус, өдөртөө -13-18 градус  хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байна.


Харин энэ сарын 8-наас хүйтний эрч чангарч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -30-35 градус, өдөртөө -20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -23-28 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна гэж Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

相关新闻