Ховор номонд өндөр шагнал олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-22 21:18:56

Завханы Засаг даргын санаачилгаар аймгийн номын сангийн 70 жилийн ойд зориулан “Номын санд байхгүй ном” уралдааныг зарлаад байна.

Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн төв номын сангийн фондод хадгалагддаггүй эртний ховор номыг хайрлан хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээж оюуны бүтээлийг үнэлэн эрхэмлэдэг оюунлаг иргэнээ алдаршуулах зорилготой уралдааныг энэ сарын 12-оос эхлэн 28 хүртэл зарлаад буй юм. Энэхүү уралдаанд бүх насны уншигч, номын хорхойтнууд оролцох бөгөөд зөвхөн Завханы харъяалалтай иргэд оролцох юм.

Уралдаанд оролцогчид өөртөө хадгалагдаж байгаа ховор эртний номыг заасан хугацаанд бүртгүүлэх бөгөөд шилдэг номыг олон жил зөв хадгалсан  байх ажээ. Ийнхүү дөрвөн шалгуур үзүүлэлтээр шүүгчид шүүн аймгийн төв номын сангийн фондод байдаггүй ховор эртний номыг шалгаруулан нэг сая төгрөгөөр шагнахаар болжээ.

Б.Мягмарсүрэн/Завхан/

相关新闻