ЗАВХАН: Соёлын эрхийн бичгээр хүүхдүүд соёлын үйлчилгээг авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Тус аймгийн 1305 хүүхэд соёлын эрхийн бичгийн
тандалт судалгаанд хамрагджээ.
Хөдөөгийн 23
сумаас 950, аймгийн төв Улиастай сумаас
354 гээд нийт 1305
хүүхдийг соёлын эрхийн бичгийн
тандалт судалгаанд хамруулсан.
Судалгаанд хамрагдаж буй 16-18 насны хүүхдэд зориулан Улиастай суманд аймгийн Төв номын сангаас ‘‘Цаасан урлал’’, ‘‘Ном сэлбэн засах’᠋᠋’ сургалтууд, аймгийн музейгээс ‘‘Өв соёлоороо аялахуй’’᠋, Хөгжимт жүжгийн театраас ’’Асарын өндөр’ түүхэн аялгуут жүжгийг тоглож байна.
Харин сумдын Соёлын төвийн тухайд багцалсан хөтөлбөрөөр соёлын
үйлчилгээг хүүхдүүдэд хүргэж
байгаа юм.
Соёлын бүтээлч сар аяны хүрээнд улсын хэмжээнд өсвөр насны 51 мянган хүүхэд
соёлын эрхийн бичгээр соёл, урлагийн үйл ажиллагаанд хамрагдах аж.
Энэхүү эрхийн бичгийг хэрэгжүүлэх үүднээс улс орон даяар 16-18 насны 51 мянган хүүхдийг соёлын эрхийн бичгээр “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулж буй соёл, урлагийн үзэсгэлэн, үйлчилгээ, сургалтад хамрагдаж, цахим ном, сэтгүүл худалдан авах боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ хүрээнд тандалт судалгааны ажлыг хийж байгаа юм.
Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай
хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэхээр дэмжигдсэн бөгөөд хуулийн
төсөлд “Соёлын эрхийн бичиг”-ийг өсвөр насны хүүхдэд олгохоор тусгагдаж БНФУ,
ХБНГУ, БНСУ-д хэрэгждэг сайн туршлагыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь энэ юм гэж Завхан аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.