Газын зурвасаас Египет рүү 280 гаруй хүнийг шилжүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАИР, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /CNN/. ХАМАС бүлэглэлийнхний дайралтын дараа Израилын тал Газын зурвас руу цохилт өгч эхэлснээс хойш гэмтэж шархадсан 284 хүнийг Египет рүү шилжүүлсэн гэж Египетийн Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Айман Валаш мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, Рафах боомтоор нийт 2222 тонн эмнэлгийн тусламж, 6063
тонн хүнс, 4625 тонн ус, 1407 тонн бусад тусламжийг хүргэсэн байна. Мөн 11 дүгээр сарын 21-нээс
хойш 378 тонн шатахуун нийлүүлжээ.
Түүнчлэн Рафах боомтоор хил нэвтэрсэн гадаадын иргэд болон давхар иргэншилтэй иргэдийн тоо 7730-д хүрсэн гэж А.Валаш хэлжээ. Энэ тоонд Египетийн 1102 иргэнийг оруулаагүй байна.