Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-22 14:07:26

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Хоёрдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг эцэслэн баталлаа.

Уг хуралдаанаар Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2030 хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Тогтоолын хавсралтыг хүчингүй болгох, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын дүрмэнд өөрчлөлт оруулах, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтын талаар тус тус танилцуулж Хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүлэв.

Тус хуралдаан энэ сарын 21-нд Аймгийн Иргэний танхимд боллоо.

Хэнтий аймаг О.Буянхишиг

相关新闻