“Номын баяр” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-22 12:34:02

Хэнтий аймгийн Нийтийн номын сан “Номын баяр” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн нээлтэд Нийтийн номын сангийн захирал О.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Мөнгөнзул, Боловсрол соёлын газрын соёл хариуцсан мэргэжилтэн В.Тунгалаг тэргүүтэй зочид төлөөлөгчид, хүүхэд багачууд болон  тэдний эцэг эхчүүд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 8-р сарын  24-ний 158-р зарлигийн дагуу жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэх болсны дагуу мөн Төрийн Соёрхолт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлний 80 жилийн ойг холбогдуулан тэмдэглэсэн юм.

Уг өдөрлөгийн шилдэг уншигч хамт олноор Тэмүүжин цогцолбор сургуулийн Ц.Эрдэнэчимэг багштай 5Г анги, Хэрлэн 1-р сургуулийн С.Норовсамбуубагштай 5Б анги, Хэрлэн 4-р сургуулийн Ц.Нарантуяа багштай 5Б ангийн хамт олон тус тус шалгарлаа. Харин Нийтийн номын сангийн Хүүхдийн уншлагийн танхимаар тогтмол үйлчлүүлэн өөрийн оюундаа байнга хрөнгө оруулалт хийж байдаг тэргүүний уншигчаар Тэмүүжин цогцолбор сургуулийн 12Д ангийн сурагч Д.Хоролгарав, Хэрлэн 1-р сургуулийн 9А ангийн сурагч Б.Оргилмаа, Тэмүүжин цогцолбор сургуулийн 8Б ангийн С.Золбаяр, 8А ангийн сурагч Л.Мөнхцовоо нар тодорч шагнууллаа. Мөн гэрээр ном олгох танхимаар үйлчлүүлэн өөрийн оюундаа хөрөнгө оруулалт хийж байдаг тэргүүний уншигчаар Ч.Оюун-Эрдэнэ, О.Эвлэгмаа нар тодорлоо.

Энэхүү баярыг угтан Бага ангийн сурагчдын дунд явуулсан Шатрын тэмцээн, Дунд ангийн сурагчдын дунд “30 ном уншъя” асуулт хариултын тэмцээнд зохион байгуулав.

Хэнтий аймаг О.Буянхишиг

相关新闻