БАЯНХОНГОР: Сурагчид төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатын урилгаар Эрдэм, Эрдэнэмандал сургуулийн сурагчид Нутгийн удирдлагын ордонтой танилцах аялал хийлээ.
Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ, ХУРДАН төрийн үйлчилгээний цэг, Хууль тогтоомж сурталчлах төвүүдийн үйл ажиллагааг танилцуулсан байна.
Баянхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад танин мэдэхүйн боловсрол олгох зорилготой тус үйл ажиллагаа энэ намраас эхэлсэн юм. Аймгийн Нутгийн удирдлагын ордонтой танилцах аяллын хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг хариуцлага, нутгийн захиргааны байгууллагын үүрэг чиглэл, иргэд Төрийн бодлого үйл ажиллагаанд хэрхэн оролцох, хяналт тавих, ИТХ-ын Төлөөлөгчид ямар үүрэгтэй байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сурагчдын сонирхсон асуултуудад хариулт өгчээ.