ЗАВХАН: Тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээгээ авахыг зөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-16 17:02:19

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдрийн байдлаар техникийн хяналтын үзлэгт орсон 200 гаруй автомашин тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээтэй болжээ.


Аймгийн Автотээврийн төвд 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээг үнэ төлбөргүй олгож эхэлсэн бөгөөд 2022 онд техникийн хяналтын үзлэгт орсон автомашинуудад эхний ээлжид олгож байна.

Тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээг аймгийн хэмжээнд байгаа бүх тээврийн хэрэгсэлд олгох юм.


Завхан аймагт бүртгэлтэй 17 мянган автомашин байдаг. Эдгээр бүртгэлтэй автомашинуудаас 2022 онд техникийн хяналтын үзлэгт 11 мянган автомашин техникийн хяналтын үзлэгт орсон байна.

Өнөөдрийн байдлаар 200 гаруй автомашин тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу наалтаа авчээ.


RFID наалт нь таны автомашины ерөнхий мэдээлэл болон техникийн хяналтын үзлэгийн огноо, татвар, торгууль, замын хураамжийн өр төлбөрийн зөрчилгүй эсэхийг баталгаажуулсан техник хяналтын цахим гэрчилгээ юм.

Хуучнаар техникийн хяналтын үзлэгт ороод тэнцсэн автомашинд өгдөг байсан наалт юм.


RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах.  Нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх юм.


Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүснэ гэсэн үг юм. Тиймээс 2022 онд техникийн хяналтын үзлэгтээ орсон бүх тээврийн хэрэгсэлдээ техник хяналтын цахим гэрчилгээгээ Автотээврийн төвөөс ирж авах боломжтой.


Мөн энэхүү системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй юм. Түүнчлэн жолооч нар автомашинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх, аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжтой юм гэж Завхан Автотээврийн төвөөс мэдээлэв. 

相关新闻