БАЯН-ӨЛГИЙ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 35.4 хувь нь сургуульд сурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Баян-Өлгий аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4288 иргэн байна.
Энэ үзүүлэлтээр баруун бүсэд Увс (4583) аймгийн дараа орж байгаа юм.
Дээрх иргэдийн 565 нь сэтгэцийн, 974 нь хөдөлгөөний, 216 нь сонсголын, 206 нь хэл ярианы, 262 нь хавсарсан төрлийн, 1690 нь бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй.
Аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны 705 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.
Эдгээр хүүхдүүдийн 250 нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Энэ нь
хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн 35,4 хувийг эзэлж байна. Харин 16 хүүхэд сургуулийн
өмнөх боловсролд хамрагдаж байгаа ажээ.