ГОВЬ-АЛТАЙ: Нас баралтын 32.4 хувийг хорт хавдар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-16 13:11:05

Есөнбулаг, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 222 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35-аар цөөрсөн байна. 


Тэдгээрийн 63.5 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас баралтын 72 буюу 32.4 хувийг хорт хавдрын, 32 буюу 14.4 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

 

2023 оны эхний арван сарын байдлаар нийт 236 702 үзлэг хийснээс:

-25.1 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 

-62.7 хувь нь өвчний учир амбулаторид, 

-3.5 хувь нь идэвхтэй хяналт, 

-9.4 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 

-7.0  хувь нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байгаа аж. 


Мөн хугацаанд түргэн тусламжийн 9612 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 1584 буюу 16.5 хувь алсын дуудлага, 295 буюу 3.1 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байна. 

 

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд халдварт өвчний 409 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 6136 тохиолдол буюу 10000 хүн амд 1048.2-аар буурчээ. Энэ нь ковид-19 халдвар буурсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 114 буюу 27.9 хувийг коронавирусний халдвар эзэлж байна. Аймгийн хэмжээнд 2023 оны эхний арван сарын байдлаар 16 төрлийн 409 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10.000 хүн амд 69.9 байна.

Халдварт өвчний нас баралтын 2 тохиолдол бүртгэгдсэн ба тарваган тахлын болон галзуу өвчний шалтгаантай хэмээн ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.

相关新闻